“The Voice of Mongolia” шоугаар олонд танигдаж, олон бүсгүйчүүдийн краш болсон дуучин бол Э.Дашням юм. Эгэл даруу төрх, энгийн сайхан байдлаараа олон бүсгүйчүүдийг дурлуулаад авсан тэрээр анхны тоглолтоо UB Palace дүүрэн үзэгчтэйгээр хийсэн.


“Бүсгүй”, “Өнө мөнх орон”, “Гавалмаа” зэрэг хуучны дуунуудаар өөрийн урын санг бүрдүүлсэн тэрээр эх орноо тойрох аялан тоглолтоо эхлүүлжээ.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “B sound” ажиллаж байгаа бөгөөд тоглолтонд Продюсер, Coach, Хурд хамтлагийн дуучин МУГЖ Д.Отгонбаяр, Дуучин Г.Даваадалай, Э.Ган-Эрдэнэ нар оролцох аж.