ХЗДХЯ-наас өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Доромжлох” тухай зүйл оруулж ирсэн нь энэ сарын 20-ноос хэрэгжиж эхэллээ.


Үүнийг хуулинд 22.11 “Дураараа аашлах” буюу энэ тохиолдол хуулийн хариуцлага хүлээлгэнэ хэмээжээ. Дураараа аашлах гэдэг тодорхойлолтоо тэд “нийтийн албан тушаалтан бүрэн эрхээ бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлэх, ашиглахыг хамааруулж үзнэ” гэжээ.

Нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласан бол гэмт хэрэгт тооцохоор боллоо. Дураараа аашлах гэмт хэргийг үйлдсэн хүнийг 2 жилээр нийтийн албан ажиллах эрхийг нь хасдаг байсныг нэмж, 2-5 жил болгоод буй юм.

Мөн дураараа аашлах гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах эсвэл хорих нь ээ.