Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр урсгал сөрж, 12 настай хүүхэд гэмтээн, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан эхэлсэн.


Гэвч Ч.Маралмаа өмгөөлөгч н.Дэлгэрнямаас татгалзсан тул шүүх хуралдаан хоёрдугаар сарын 10-н хүртэл хойшиллоо.
Нэгдүгээр сарын 11-ний өдөр уг эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг болсон бөгөөд хэлэлцүүлэгт иргэн Ч.Маралмаа өмгөөлөгчийн хамт оролцжээ. Энэ хэрэгт таван шинжээчийн дүгнэлт гарсан ба эхний хоёр дүгнэлтэд хохирогч охин хөнгөн гэмтэлтэй гэж үзсэн бол гурав, тав дахь шинжээчийн дүгнэлт “хүндэвтэр гэмтэлтэй” гэж гарсан байна.