Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нара залуухан амрагаасаа салж буйгаа мэдэгдэж, тамхины мөнгө хумсалдаг байсныг илчилсэн. Улмаар түүний лайвын дараагаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамын экс нөхөр Б.Наранцацралт Нарагийн нялх амрагт туслалцаа үзүүлж, зөвлөгөө өгөхөө илэрхийлж байв.

Мөн тэрбээр Нараг багагүй “доромж” үгээр гутаасан. Үүний хариуд Нара Б.Наранцацралтаас тэрбум төгрөг нэхэмжлэхээ мэдэгдэж, сошиалаар хариу барьсан.
Тэгвэл өдгөө Б.Наранцацралт Нара бүсгүйгээс уучлалт гуйж, нялх хүүхдийнх нь аав Билгүүнд эр ишиг өгөхөө амалжээ.
Тэрбээр “ Нарагийнхаа нялх биеийг умартан мунхаг би арай ширүүлчихвүүдээ! хэлсэн бичсэн зүйлүүдээсээ уучлал гуйж байна. Тэгээд нялх үрийн аав Билгүүн д Альпин ямааны эр ишиг нэгийг бэлэг болгон баръя.
Эх үр хоёрт ямааны сүү гарч эхлэхээр сүүний дээжээ баръя.
Цаг наашлаад төлийн дуу цангинаад ирэхээр манай аж ахуйгаар зочлоорой. Тэр үед та 2 маань ч эв эеээ олсон байх байлгүй” гэжээ.