Үндэсний телевизээс “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу” нэвтрүүлгийг хүргэсээр багагүй хугацааг өнгөрөөжээ. 2015 онд анхны дугаараа ард түмний зүрхэнд хоногшсон дуунуудыг танилцуулж, үүх түүхийг нь ярилцаж, дууг орчин цагийн дуучдаар дуулуулж дахин амьдруулах зорилготой эхлүүлж байжээ.
Нэвтрүүлэгийн хөтлөгчөөр Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, МУСГЗ яруу найрагч Ц.Хулан нар ажиллаж эхлэж байлаа.
Үе үеийн дуунуудыг,үе үеийн хөгжмийн зохиолчид, яруу найрагчдын бүтээлийг нэг дор цомирлог болгох, нэг яруу найрагч, хөгжмийн зохиолчоор дагнах гэх мэтээр нэвтрүүлгийн дугаар бүр өөр өөрийн онцлогтой байв.
Монголын урлагийн хөгжмийн зохиолч, яруу найрагчдын төлөөлөөр хөтлүүлж хүргэсэн нь үзэгч түмний сэтгэлд дөхүү хүрсэн. Хэсэг хугацааны дараа хөтлөгчид солигдож хөгжмийн зохиолч, УГЗ Т.Сэр-Од, яруу найрагч Б.Ичинхорлоо нар өнөөдрийг хүртэл уг нэвтрүүлгийг хөтлөх болсон.