Монголд продакшны эхлэлийг анхлан тавьсан “B production”-ны тухай сүүлийн хэдэн өдөр яригдаж байна. “NS” хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан мэдээлэл хийж артистууд, продакшны ашгийн хувийн харьцааг нийтэд ил болгосон.

Үүний дараа рок попынхон тэр тусмаа “төмөр” хатагтай гэгддэг Б.Ангирмаа Киви хамтлагийг анх байгуулж байхдаа 60/40 хувь байсан тухайгаа, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү төдийгөөс өдий хүртэл 25 жил хамтрахдаа 4 гишүүн эн тэнцүү 25, 25 хувь авч байснаа, GUYS-666 хамтлагийн дуучин, жүжигчин А.Төгсбаяр “Maaz”, “A Cappella”, Дуучин, гитарчин Гантулга нарыг гаргаж ирэхдээ сохор зоос ч аваагүйгээ зарласан.


Рок попын акулуудын нэг, хамгийн олон шүтэн бишрэгчтэй гэгддэг Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун дээрх олны танил эрхэмүүдийн постонд эгдүүцэж. “ Байгууллагын дотоод тооцоог би мэдэхгүй та ч мэдэхгүй. Супер студи чадалтай продакшн байдгийг бол бид мэдэж байгаа. Ер нь нэг тогооноос хооллодогшуу ухаантай юм бол нэгнийгээ алдаж оноход нь тусладаггүй юмаа гэхэд жан жан гээд сошилаар хутгаад байлгүй танихгүй гэхийн биш өөрт нь хэлээд нуруутайхан байвал барав биш үү рок попчингуудаа” хэмээжээ.
Хэзээнээс хурц үг, өөрийн үзэл бодолтойгоороо хүндлэгдэж ирсэн Баачка энэ үгээрээ рок попынхныгоо эвтэй байхыг сануулаад авав.