Монголд олон хамтлаг дуучдыг нэгэн баг болон нэгтгэн ажиллах жишгийг “B production” эхлүүлсэн гэхэд хилсдэхгүй. Энэ жишгийг үргэлжлүүлэх зорилго бүхий байгуулагдсан продакшн бол “Ocean Grey” юм. СУИС-ийг хөгжмийн найруулагчийн мэргэжлээр төгсч, А.Ариунболд, ая зохиогч Наки буюу Ц.Нацагдорж нар хамтран байгуулжээ.


“Seryoja”, “Becca”, “AM-C”, “FOUX” зэрэг хамтлаг дуучдыг эгнээндээ элсүүлсэн тэд ч хэл амыг тойрсонгүй. Хамаарагддаг уран бүтээлчдийнхээ тоглолтыг дотоод, гадаадгүй зохион байгуулж байгаа ч зарим нэг уран бүтээлчийн дууг youtube- с устгаад авчээ.

Энэ тухай уран бүтээл Sanaa Z Instagram хаягтаа оруулжээ. Тэрээр “Миний дуунуудыг устгаж байгаа бол миний гар хел оролцсон юмнуудыг бас устгаарай!!!
Оюуны емч нтр ямар ч гэрээ хийж гар хөлийн үсэг зураагуй бол 100% хамт бутээсэн дууг устгах эрх байх уу? Би ч гэсэн зөндөө клип дуундээр чинь ч гэсэн өөрийнхөө цаг зав, бухэл бутэн 2 жилээ ашиг харалгуй ажиллаж зарцуулсан. Анх ороход хэлж ярьсан зуйлс чинь угаасаа хударсан, тэр ч яаха
Одоо ажилсан оролцсон юмнуудаасаа Бас миний нэрийг устгах уу?? надад бух screenshot-ууд нь байгаа л даа
Come on! Way vou move-g намайг хамт дуулсан гэж хун болгон мэдэж байгаа, нэр мэр хасаж хүнд шилжүүлж болдог болциймуу тийм бол миний хоолойг ч гэсэн хасаад устгалдаа!
Анх ямар ч Artist бараг байхгуй байхад нь би байсан нь унэн шуу!
2 Жил бол өчнөөн юм хийж бутээх цаг хугаа!
8-9 гаруй дууны нэг ч надад улдээлгуй устгалаа энэ дундаас 90%-д нь би еерее клип edit- нтр энэ өөрөө хийсэн!
Бас миний гэсэн хөдөлмөр тэнд чинь шингэсэн, зув зугээр байж байгаад хүчээр мөнгө өгөөд дуулуулсан юм шиг.
Энэнээс гадна өөр Артист-уудын клип гээд оролцсон юмнууд зөндөө байгаа!
Аль аль талдаа ашигтай ажилдаг болохоос нэг нь оюуны емч яриад нэг нь юу ч гуй улдэнэ wtf???
Гэрээ хийхээс татгалзсан би ганцаараа биш!
Би залуу хун, надад бухнийг хийх чадвар боломж нь байна.
Зув зугээр харилцаатай байсан хумуус яасан мэдэгдэхгуй харилцаагуй болсоныг бодоход газрын гаваар ортол муулсан биз!
Юм нэгээр дуусахгуй Ээ! гэжээ.

Түүний Doid, Seryoja нартай хамтарсан “The Way You Move” дууг youtube сувгаасаа устгажээ. Уг уран бүтээл нь 2021 онд гарсан бөгөөд залуучуудыг байлдан дагуулсан уран бүтээл болсон.
Монголын толгой продакшнууд хэл ам дагуулсаар л….