Монголд болох болохгүйн талаар шүгэл үлээгчдийн залгамж халааг NS хамтлагийн Энэрэлсайхан үргэлжлүүлж B продакшн болон тус студийн продюсер Болд нарыг хүчтэйхэн шүүмжлээд авсан үйл явдал халуун дээрээ байгаа билээ.

Тэгвэл Энэрэлсайханы үлээсэн шүгэлэнд Никитоны Баачка өртөөд амжив. Урлагийн салбарт томоохон байр суурь эзэлдэг продюсер Ангирмаа болон Ганхүү нар Энэрэлсайхантай үзэл бодол нэг байгаагаас гадна өөрсдийн гаргаж ирсэн хамтлаг дуучидтайгаа ашиг орлогоо эн тэнцүү хуваадаг гэсэн мессежийг сонсогчиддоо өгөөд амжив. Харин тус продюсеруудын үзэл бодол Никитон хамтлагийн Баачка-д тун их таалагдсангүй бололтой. Урлагийн салбарт чанагдаж байгаа ухаантай юм бол дуугай бай гэсэн утгатай пост зөрүүлж сонсогчдынхоо дургүйцлыг хүргээд авав. Ийнхүү продюсер нарын хооронд ширүүхэн тулаан өрнөж Шар айраг хамтлагын Ганхүү Никитоны Баачка-г хамтлагийнхаа бүх орлогыг өөрөө авдаг учраас хамтлаг нь тарсан тиймээс л ийм араншин гаргаж байгаа хэмээн өөрийн цахим хуудас дээрээ нийтэлжээ. Дашрамд дуулгахад Никитон Баачка B продакшны Болд нар садан төрөл юм. Хэдий садан төрөл ч гэлээ, нэг тогоонд чанагдаж байгаа ч гэлээ хөдөлмөрийн мөлжлөг хийхийг дэмжсэн энэхүү үйлдэл нь олны дургүйцлийг ихэд хүргэв. Өнөө цагт хөдөлмөрийн мөлжлөг бол арга ядсан үйлдлүүдийн нэг юм. Ингээд уншигч танд продюсер нарын ширүүхэн үг хэлэлцсэн постыг сонирхуулая. Уншигч та өөр өөрсдийнхөөрөө дүгнэлт хийх бизээ.