Олон ч салбарт өөрийн хүчийг сорьж яваа нэгэн бол Г.Анархүү. Харин түүний экс эхнэр Б.Тэмүүлэн ч мөн түүнээс дутахгүй олны танил нэгэн болоод буй. Хосууд дундаасаа нэг охинтой бөгөөд одоог хүртэл эрүүл харилцаатай байж, охиндоо санаа тавьдаг хэмээсэн удаатай.


Тэгвэл шүдний эмч мэргэжилтэй Б.Тэмүүлэн бүсгүй өөрийн цахим хуудаснаа шүдээ хэрхэн зөв угаахыг дагагч нартаа заах болжээ.
Тэрбээр “Шүдээ зөв угааж сурсанаар шүд цоорох өвчин болон цоорлийн бус гаралтай өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой хамгийн энгийн арга шүү…Мөн шүдний эмнэлэгт тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгтээ очиж, 2-3 сарын зайтай шүдний мэргэжлийн цэвэрлэгээ хийлгэж байгаарай. Шүдний утасыг тогтмол хэрэлэж сурсанаар буйлны үрэвсэл цаашлаад тулгуур эдийн үрэвсэлээс сэргийлнэ. За тэгээд эцэст нь хэлэхэд шүд эрүүл бол бие эрүүл юм. Аан тийм өглөө цайгаа уусны дараа шүдээ угааж байгаарай эс бөгөөс өглөөний цайны дараахи өнгөр өдөржин шүдний гадарга дээр байж шүд цоорох нөхцөлийг бүрдүүлж байдаг” гэжээ.

https://www.instagram.com/reel/Cny8A4VMGef/?igshid=YmMyMTA2M2Y=