Гавьяат тамирчин, сагсчин Ц.Шаравжамцын дүү, Монголын хамгийн өндөр эмэгтэй гэдгээр нь олонд танигдсан Б.Рэнцэнхорлоо энэ сарын 21 нд зуурдаар таалал төгсчээ. Энэ талаар түүний ах Б.Анх-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа онцолж уй гашуугам хуваалцсан байна.


Талийгаач Б.Рэнцэнхорлоогийн хувьд 2. 05 метр өндөртэй нэгэн байв. Тэрбээр 2011 онд МУИС-ийн Солонгос судлалын ангийг төгсөж, гурван жилийн дараа Сөүл хотын Их сургуульд магистр хамгаалсан бөгөөд өдгөө Солонгос улсад утасны компанид ажиллаж байжээ.
Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье