Домогт Харанга хамтлагийн амин сүнс нь дуучин, гитарчин, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат буюу Чука юм. Ц.Чулуунбат Харанга хамтлагийн олон хит дуунуудыг зохиосон бөгөөд, жишээ дурдвал Төрийн шагналт бүтээл болох “Үгүйлэн санана”, “Дөрвөн улирал” “Замд гаръя” зэрэг олон дуу бий.
Түүнчлэн, хайртай гэргийдээ зориулсан “Зуун зуун жил”,”Чамдаа дуулах дуу” зэрэг дуунууд нь сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунууд хэдийнээ болжээ.
Тэгвэл бид энэ удаад түүнийг өвөөгийн үүргээ гүйцэтгэж явааг онцлон, онилж дурандаа буулгалаа.
Түүний хувьд өдгөө 67 настай бөгөөд урлагт бүх насаа зориулсан гэхэд болно.