Урлаг бол хайр найргүй хатуу талбар, мөнхийн өрсөлдөөн оршин байдаг орон зай гэж нэгэн хүн хэлсэн байдаг.

Тэр дундаа дэлхийн сонгодгуудыг тайзнаа амилуулж, хоолойнхоо гайхамшгаар үзэгчдээ бишрүүлж, сайхан бүсгүйчүүдийн тоог өнгөлсөөр яваа АЖ А.Долгорыг энэ удаагийнхаа папараци дурандаа онцолж байна.
Түүний хувьд энэ жил 68 настай. Гэвч үеийн эмэгтэйчүүдээсээ хэд дахин залуухан харагддаг. Багаасаа л дуучин болохыг мөрөөдөж байсан ч зоотехникчийн мэргэжил эзэмшсэн АЖ А.Долгорыг хэн ч өнөө цагийн алдартай дуурийн дуучин болно чинээ санаагүй биз ээ. “Аргалд явсан ижий”-г сэтгэл гэгэлзтэл уянгалуулж өр зөөлөн бүсгүйчүүд байтугай бахим чийрэг эрчүүдийг ч уяраадаг дуучин бүсгүй цээл сайхан хоолой удам дамжсан өв гэлтэй.
Айлын найр хуриманд уригдаж өвөө нь хуурдаж, эмээ нь уртын дуу дуулдаг байжээ.