Монгол түмний өргөн дэлгэр тэмдэглэдэг сар шинийн баяртаа зориулж иргэд дээл, өмсгөл, гоёл зүүлтээ бэлдэж эхэлжээ.


Тэгвэл Нарантуул ОУ-ын худалдааны төвд хийц, загвараасаа хамаарч монгол дээл 200-550 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин торгон даавуун цамц 95-110 мянга байгаа бол хүүхдийн монгол цамц 45-65 мянган төгрөгийн үнэтэй байна.