Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна.
Сонсголын үеэр Буян ХХК 2014 онд 14 тэрбум төгрөгийн зээл аваад өнөөдрийг хүртэл зээл төлөлт хийгээгүй. Хүү, нэмэгдүүлсэн хүүтэйгээ нийлээд 17,8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Зээл олгох үед “муу” зээлийн түүхтэй гэдгийг олонд зарлав.
2013 оны наймдугаар сард Монгол Улсын Хөгжлийн банкнаас ХАА, Хөнгөн үйлдвэрийн ноос ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төслийн хүрээнд 5,7 хувийн хүүтэйгээр 2017 он хүртэл 269,3 тэрбум төгрөгийг арилжааны банкаар дамжуулан ААН-үүдэд олгосон байдаг.
Өнөөдрийн сонсголд оролцуулахаар 39 гэрчийг дуудсан.