Үзмэрч засалч Л.Нямаа “Чадалтай эмэгтэй гэдэг үхэр тэргийг ганцаараа чирч явдаг эмэгтэйг биш, харин өвдөлт шаналалын нулимсаа инээмсэглэлээр сольж чаддаг эмэгтэйг хэлдэг.

Тиймээс амьдралд тохиолдох аар саархнаас, асар хүнд хүртэлх бүхий л бэрхшээлийг өөрийн сэтгэлийн хат, тэнхээгээр даван туулж, энэ бүхнээсээ илүү ихийг ухаарч, суралцаж амьдардаг.

Та зорилго, тэмүүлэлтэй бол түүндээ хүрэх эрч хүч, урам зоригийг өөрөө өөртөө зориулан үйлдвэрлэж, зөвхөн урагшаа алхаарай. Таньд амжилт хүсье” гэжээ.