Оюутан байх үеэсээ олны анхаарлыг өөртөө татдаг байсан жүжигчин Г.Энэрэл өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Төв аймгийн театрын жүжигчнээр ажиллаж байсан. Энэ хугацаанд хойно төгсөж ирсэн найруулагч залуутай гэр бүл болж, хоёр хүүгийн ээж болсон тэрбээр саяхнаас бууриа сэлгэж чөлөөт уран бүтээлчийн эгнээнд шилжсэн.
Тэгвэл өдгөө тэрбээр “PRO” театрын найруулагч Б.Даваасүрэнгийн ур ухаанаар бүтэж буй “Инээмтгий хүн” жүжигт гол дүр бүтээж буй. Түүний гэрэл зургаас сонирхуулж байна.