Чанартай бүтээгдэхүүнд дуртай гэхээсээ илүү зиндаархалд дуртай хүмүүсийн хамгийн ихээр таашаан үйлчлүүлдэг дэлгүүр бол Ханбүргэдэй дэлгүүр.

Тэгвэл тус дэлгүүрийнхэн иргэдийн итгэсэнчлэн тийм чанартай бүтээгдэхүүн борлуулдаггүй бололтой. Өөрсдийн барааны хугацаа бүхий хаяг шошго дээрээ өөрчлөлт хийдэг болохыг дараах баримтаас харж болох нээ.


Тухайбал, алдарт Nivea брэндийн бүтээгдэхүүний үндсэн шошго дээр 12 сар хадгалах хугацаатай хэмээн бичсэн бол, орчуулга дээрээ 2 жил хадгалана гэж онцолжээ.

Эндээс харахад, чанарыг дээдлэгч Ханбүргэдэй дэлгүүр бүтээгдэхүүн оруулж ирж буй компанийн орчуулгыг анзаарсангүй юу, эсхүл өөрсдөө барааны борлуулалтаа бодож ийнхүү хаяг шошго дээрээ өөрчлөлт хийдэг үү гэдэг нь эргэлзээтэй.