“Bravo Circus” олон улсын циркийн тоглолт сурагчдын амралтад зориулж, өнөөдрөөс эхлэн дахин тоглогдоно. Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 12 улсын 88 жүжигчид болон сургуультай амьтдын үзүүлбэрүүдээр хүүхэд багачуудыг баярлуулах юм.


Энэ удаагийн тоглолт өмнө нь Монголд тоглогдож байгаагүй, цоо шинэ үзүүлбэрүүдийг бэлджээ. Онцолбол, олон жилийн өмнө Монголоос аялан тоглолтоор очиж тоглож байсан циркийн “хаан” үзүүлбэр буюу агаарын нислэгийн номерыг Казакстаны циркчид шинээр эргэн толилуулна. Тэд ямар нэгэн хамгаалалтгүйгээр 15-20 метрийн өндөрт агаарт чөлөөтэй дүүлэн нисч үзэгчдийг гайхшруулна.
Мөн алиалагчийн үзүүлбэрээрээ дэлхийд 2 дугаар эрэмбэлэгддэг алиалагч олныг хөгжөөж, зритлийг жинхэнэ шуугиулж, дэлхийд алдартай Гиннесийн номд бичигдэж байсан Францын ах дүү акробатчид, Казакийн дамнуурган дээр үсрэгчид хэмээх шилдэг үзүүлбрүүд олныг баясгана.
Өнөөдрөөс эхлэн Бөхийн өргөөнд тоглох Bravo circus-2 тоглолтод ОХУ, Казахстан, Киргиз, Португал, Франц, Хятад зэрэг 10-аад орны мэргэжлийн жүжигчид хуран чуулж байгаагаараа онцлогтой.


Гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой урлаг бол яах аргагүй циркийн урлаг байдаг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлэхээс гадна хүүхдийн ертөнцийг ч танин мэдэхэд асар өндөр хувь нэмэр оруулдаг аж. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд циркийн урлагийн тоглолт зохион байгуулагдах нь тун ховордсон тул эцэг эхчүүд та бүхнийг үр хүүхдүүдтэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, нэгэн өдрийг аз жаргалтай өнгөрөөхийг урьж байна.