2001 оны “Гоёл”-оос төрсөн нэгэн топ модел бол Д.Болормаа. Азийн топ модель тодотголтой тэрээр “Монгол модель” агентлагийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажилладаг. Топ Д.Болормаа үеийнхнээсээ арай эрт, 42 насандаа эмээ болсноос хойш намба сууж, хэсэг нам гүм амьдарсан. Өдгөө түүний ач хүү 10 настай том “залуу” болж, эрхэм топ маань “эмээ”-гийн үүргээсээ ухарсан бололтой. Сүүлийн үед энд тэндэхийн арга хэмжээнд оролцож, сошиалд тун идэвхитэй байх болжээ.
Түүний хувьд энэ жил 52 настай. Гэвч үе тэнгийнхнээсээ бие бялдараараа хэд дахин залуухан, халуухан харагддаг.
+50 настнуудын гоо үзэсгэлэнг өөрөөрөө төлөөлүүлж яваа түүний гэрэл зургаас онцлон хүргэж байна.