Шинэ үеийн залуу жүжигчдийн дундаас ур чадвар, дүр төрх, хөдөлмөр зүтгэлээрээ эрхгүй ялгарч яваа жүжигчин бол Б.Барслхагва.
Түүнийг өдгөө үзэгчид Лутаа гэдэг нэрээр илүү мэдэх болсон. “37-р точка” кинонд бүтээсэн дүр нь үзэгчдийн сэтгэлд тийн хоногшиж яваа хэрэг. Тэрээр нууц авьяасаа дэлгэв.
Сошиал хуудаснаа өөрийн бичсэн шүлгээ нийтэлжээ.
“Хүний ертөнцөд ирэхдээ би
Хөөрхий ээждээ өвдөлт, аавдаа ухаарал зурж өгсөн
Хөрст дэлхий дээр намайг хүлээсэн бүхэнд жаргал зурж өгсөн
Хүүхэд л юм хойно хаяа өвдөж тэдэндээ түгшүүр зурсан.
Уур зурсан, ухаарал ч зурсан
Олон зүрхэнд гомдол зурсан,түүнээс олонд нь хайр зурсан
Өөрөө ч мэдэлгүй бусдын сэтгэлд хорсол зурсан
Олон бишээ ховорхон ч гэсэн найдвар зурсан
Өөрийг минь өсгөсөн өвөө, эмээдээ бахархал зурсан
Хагацал зурсан, халамж зурсан.
Бага байхдаа эргэлзээ зурдаг байлаа
Балчир үедээ ээжийгээ санан нулимс зурдаг байлаа
Өсөх тусмаа аавынхаа царайнд үрчлээ нэмж зурж байна
Өнөд хайрлах ээжийнхээ үсийг бууралтуулж зурж байна
Нүгэл ч зурсан, буян ч зурсан.
Анд нөхөдтэйгөө архи зурсан, самуурал зурсан
Ардаа гуниг дагуулдаг гэдгийг ч зурсан
Ассан гал, дүрэлзсэн сэтгэл зурсан
Мөрөөдлөө зурсан, дараа нь мөнгө зурсан
Үнэн сэтгэлээ зурсан, худал хуурмаг ч зурсан
Ханьтайгаа хамт хөвгүүд зурсан, охин зурсан
Хоёулахнаа байснаа тав болгож зурсан
Одоо ч хамтдаа зурж л явна
Орчлон дээр хэдэн хүүхэд зурахаа харин мэдэхгүй байна.
Аав болгож зурсан, ээж болгож зурсан
Өөртөө харин өвчин зурж байсан
Өөрөө хүсэж зовлон зурж байсан
Айдас зурсан
Атаархал ч зурсан
Би гэдэг бийрээр, бид гэдэг будгаар
Амьдралыг зурж л явна
Алхах тоолондоо, амьсгалах бүртээ
Орчлонг би өөрийнхөөрөө зурж л явна.
Одоо зөвхөн сайхан л зураг зурахсан
Сэтгэл…
Мэдрэмж…
Хайр л зурна. Б. Барслхагва
Гэнэт ингэж орж ирлээ шд. Харин нэр орж ирдэггүй. Час хийсэн нэр өгөөч найзуудаа” гэжээ.