“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний ээлжит цахим арилжаагаа өнгөрсөн долоо хоногийн Баасан гариг (2023.03.24)-т амжилттай зохион байгуулж, 15 багц 96,000 тонн эрчим хүчний нүүрсийг анх удаа биржээр арилжаалсан. Тус компани 2020 онд эрчим хүчний нүүрсийг уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг 9.5 ам.доллараар борлуулж байсан бол өдгөө хил нөхцөлөөр 73.30 ам.доллараар борлуулсан амжилт үзүүлэв.
Нүүрсний цахим арилжаанд нийт 4 аж ахуйн нэгж оролцож, нэг тонн эрчим хүчний нүүрсийг 68.30 ам.доллараас дуудаж, 73.30 ам.доллараар арилжсан. Өмнө нь түүхий коксжих нүүрсийг биржээр арилжаалж байсан бол энэ удаад эрчим хүчний нүүрсийг биржээр амжилттай борлуулсан нь энэ.