Парламентийн танхимд эрт цагийн “Серёжа” хэмээн дуудуулдаг улс төрч бол Сангийн сайд Б.Жавхлан. Үе тэнгийнхэн дундаа царайлаг, нуруулаг гэгддэг тэрбээр 49 насны босго алхаж буй нэгэн.
Түүний гэргийг А.Соёлмаа гэдэг бөгөөд Чингисхаан банканд нөлөө бүхий алба хашдаг гэнэ лээ. Тэд дундаасаа нэг хүүтэй.
Б.Жавхлан сайдыг бодвол түүний гэргий А.Соёлмаа ихээхэн авхаалжтай, жавхаатай нэгэн гэсэн. Энэ утгаараа нөхрийнхөө төрийн ажилд хамт ханцуй шамладаг гэх хов жив ч байдаг.
Ямартаа ч, Улсын санг “базаж” буй эрхэм сайдын гэргийг энэ удаад бид онцоллоо.