Хутагт хувилгаадын өлгий нутаг гэгддэг Завхан аймгийн Улиастай хотод “Гүдэн” нэртэй хувилгаад хутагтын цогцолборт газар бий.
Гэвч тус цогцолборын байр байдал өдгөө нэр шигээ яруу тансаг, цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй байсангүй.
Хол ойрын зочдын очиж адис авдаг тус газрын өнөөгийн байр байдлын үнэн төрхийг манай папараци дуран онцлон буулгажээ.
Завхан нутагт ирсэн хол ойрын зочдын хамгийн түрүүнд зорин очдог “Жавхлант” толгойд байрлах хутагтуудын гэх тодотголтой энэхүү газарт анхаарал тавьдаг, цэвэрлэж цэгцэлдэг хүн үгүй бололтой.
Тус нутгаас тодорсон 9 хутагтын нэрстэй пайз байдаг ч, зарим нэг нь хугарч унаад газарт хэвтэж байх жишээний.
Хутагтуудынхаа нэрээр босгосон энэхүү цогцолбороороо “Улиастайн хөгжил” гэх байгууллага уриалга гарган сэргээн засварлахаар хандив цуглуулж байгаа ч, хандив нь зорилтод цогцолбортоо хүрдэггүй юу гэх хардлагыг төрүүлж байна.
Гүдэн цогцолборт хутагт хувилгаадын 108 суварга иймэрхүү дүр төрхтэй байна.