Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлж хэлэлцэээд цаасаар нууц санал хураалт явуулж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатар гишүүнийг үлдээх шийдвэрийг гаргасан.
Тэгвэл өнөөдөр Т.Аюурсайхан “Улс нь ядуу байхад улстөрч нь шилдэг байна гэж юу байх вэ. Намайн энэ жагсаалтаасаа хасна уу. Улсаа ядууруулсан шилдэг хулгайчдыг шалгаруулъя” хэмээн бичжээ.