Нийслэл хүү нэрээр олонд анх танигдаж байсан реппер Цэцэ сошиалд ихээхэн идэвхитэй нэгэн. Өдгөө 30 нас босго хол алхаж, хоёр хүүгийн аав болсон тэрбээр гэргийнхээ хамт балет үзжээ.
Зэгзгэр өндөр нуруутай, турьхан охидын бүжиглэлтийн дараагаар тэрбээр цахим хуудаснаа “Хунт нуур үзэв. Бид хоёр бол болжмор юм байна” хэмээн бичсэн байна.
Реппер Цэцэгийн хувьд хэзээ ч намхан нуруундаа эмзэглэдэггүй бөгөөд харин ч өөрийнхөө давуу тал хэмээн үздэг гэсэн шүү.