Залуусыг уран бүтээлээрээ байлдан дагуулдаг “алтан хамтрагч” хэмээгдэг дуучин С.Зоригт, А.Хишигдалай нар. Өдгөө өөр өөрсдийн хувийн амьдралаа өөд нь татаж яваа тэд хоёулаа үрийн зулай үнэрлэсэн.

Дуучин А.Хишигдалайгийн хувьд охиноо өлгийдөөд хэдэн сарын нүүр үзэж буй бол, дуучин С.Зоригтын хүү “ид хөөрхөн” үедээ өсч бойжиж ажээ.

Хэн хэн нь гэр бүлээ олны нүднээс нуудаг. Харин дуучин С.Зоригт анх удаагаа эхнэр, хүүгийнхээ зургийг ил гаргалаа.
С.Зоригтын хувьд залуу уран бүтээлч хэдий ч, эгэл даруухан зантай, хөдөлмөрч нэгэн гэдгийг ойр дотныхон нь хэлдэг.

Дуучин С.Зоригт дуулж, жүжиглэхээс гадна газар тариалан эрхэлдэг.