Энэ улсад арын хаалгагүй ганц авдаг шагнал бол эхийн алдар одон юм. Хүүхдийн баярыг угтаж Ерөнхийлөгч 4 болон 6 хүүхэд төрүүлж өсгөж, Монгол Улсынхаа хүн амыг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ээжүүдэд Төрийн ордонд хүндэтгэл үзүүлж одонг нь энгэрт нь зүүж өгч баяр хүргэдэг уламжлалтай.

Олон хүүхэд төрүүлж өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг тийм ч амар зүйл биш, хамгийн хүнд хэцүү ажлуудыг ээжүүд л хийдэг гэдэг. Гэтэл зарим нэг хүмүүс одонтой ээжийг доромжилж бах таваа хангадаг байх нь. Тухайлбал, олноо элийрэгч хэмээн алдаршсан улстөрөөр их “хуцдаг” иргэн Ц.Уянга өчигдөр одон авсан ээжүүдийг үгийн муухайгаар доромжилжээ.

Тэрбээр “Бүгд гоёж гоодож очоод хээлтүүлгийн шагналаа авч байгаагааг гайхуулаад шаассс” гэж өөрийн цахим хуудсандаа бичсэнийг олон хүн хараад зэвүүцсэн байна.