#МИНИЙ_НӨХӨР❤️

Миний нөхөр мөнгөлөг байх албагүй

Мэдлэг боловсрол нь өндөр байх ч шаардлагагүй

Царай бие нь төгс байх албагүй

Цалин хөлс нь хэд байх нь хамаагүй

 

Өнгөлөг бас өөртөө арчаатай

Өрх гэрээ тэргүүлэх чадвартай

Ханиа халамжлах сэтгэлтэй

Хамаатан садандаа элэгтэй

Илүүд шунаж тэнүүчилдэггүй

Эхнэрээ хуурч завхайрдаггүй

Архинд толгойгоо мэдүүлэхгүй

Алдрайхан үрсээ өнчрүүлэхгүй

Амьдралын ухаанд суралцсан

Асуудлаа шийдэж мэддэг

Яриа хөөрөө сайтай

Ярилцаж ойлголцож чаддаг

Босгосон амьдралдаа хамтдаа зүтгэж

Батлуулсан гэрлэлтээ үүрд хамгаалж

Бүдрэхэд гараас минь хэзээ ч тавихгүй

Бүсгүй заяаг минь бүтэн байлгах эр хүнийг

Удмаар нь шинжиж, ухаанаар нь таньж

Урагтаа бүртгэж, удмыг нь төрүүлж

Үхэл л салгаж чадах

Үүрдийн ханиараа сонгох нь чухал. . .☺️

 

Б.Бядаа
20160305