Өнөөдөр манай аймагт “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны үр дүнг аймаг, орон нутгийн удирдлага, бодлого боловсруулагч, хэрэглэгч нарт түгээх, үр дүнд үндэслэн бодлого, төлөвлөлтөө хийхэд хөшүүрэг болох, Монгол Улс дахь жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх зорилготой сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтад аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунболд, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ҮСХ-ны ХАНСГ-ын ахлах статистикч Н.Должинсүрэн, Э.Гантуяа нарын албаны хүмүүс, аймгийн ЗДТГ, Статистикийн хэлтэс, ГБХЗХГ, ЭМГ, БОАЖГ,БСУГ, Цагдаагийн газрын нэгжийн дарга, мэргэжилтнүүд, сумдын статистик болон жендэр хариуцсан мэргэжилтнүүд, сургуулийн нийгмийн ажилтнууд, аймгийн жендэрийн салбар хорооны гишүүд, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, өрхийн эрүүл мэндийн төв, иргэний нийгмийн байгууллагын холбоо, хэвлэл мэдээллийн ажилтнууд хамрагдлаа.
Сургалтын явцад хэлэлцүүлэг өрнүүлж, аймгийн түвшинд санал, дүгнэлт гаргалаа.