Ц.Элбэгдоржийн отгон хүү цэргийн алба хааж байна


Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бага хүү энэ намар жилийн цэргийн албанд татагджээ. Тэрээр баруун аймагт дахь хилийн цэргийн дугаар ангид цэргийн алба хааж байгаа бололтой.


Энэ тухай түүний төрсөн ах, Ц.Элбэгдоржийн дунд хүү Э.Эрдэнэ өөрийн facebook хуудастаа “Намар цэрэгт татагдсан хамгийн бага дүү өнөөдөр эр цэргийн тангаргаа өргөж, эх орны хүү боллоо. Ээж минь отгон хүүгээ их санаж. Бусдаараа Монгол Улсын хил тайван байна. Монгол Улсын Төлөө Зүтгэе!” гэжээ.


Э.Эрдэнэ ч мөн адил есөн сарын хугацаатай Өмнөд Суданд энхийг сахиулах цэргийн ажиллагаанд цэргийн алба хааж байсан билээ.