“Буян”-гийн Жагаа үнэт чулууны наймаачин болжээ


Төрөлхийн бизнесмэн нөхдийн сэтгэлгээ гэж “маягийн” юм аа. Боддоо, хэдэн арван сая төгрөгийн үнэтэй үнэт чулуу, эрдэнийн чулууг ширхэгийн оймс шиг машины багажнаасаа арилжина гэхээр ямар сонсогдож байна.

Тэр бөх зүрх, бүдүүн зориг, хээгүй зан, хэнхэг авиртай нөхөр бол “Буян”-гийн Б.Жаргалсайхан.
Цаадах чинь машиныхаа багажийг тэр чигт нь хамбаар доторлоод, дээр нь тавиур суулгаад, чемдоноор нь эрдэнийн чулуу аччихаад сонирхосон нөхөдтэй наймаалцаж яваа гэнэ.
Томоо гэгч томруулдаг шил нэг нүдэндээ тогтоочихоод талст, зүсэлт нэг бүрийг нь тайлбарлаж, гайхуулаад л сонирхогч талыг хуга панаалддаг болсон гэнэ.

Ямартаа ч, алмазыг 10-ын чихэр шиг “шожигнуулж” байгаа бизнесмэндээ амжилт хүсэе.