Өнөөдөр аймгийн ИТХ-ын ээлжит 16-р хуралдаан хуралдлаа. Энэ удаагийн хурлаар 3 асуудлыг хэлэлцэж баталлаа.
1.Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог танилцуулав. Аймгийн ИТХ-ын Бодлогын хороод уг асуудалд санал дүгнэлтээ танилцуулан хэлэлцсэний дүнд аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн явцыг 82.3 хувиар дүгнэлээ.


2.Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, асуулт хариулт, санал явагдаж 3 бүлгийн 152 зүйл заалттайгаар баталлаа.


3.Сэлэнгэ аймгийн 2019 оны төсөвт зохицуулалт хийх талаар аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Мөнхбаяр танилцуулав. Аймгийн ИТХ-ын Бодлогын хороод дээрх асуудалд санал дүгнэлтээ танилцуулан, асуулт асууж, хариулт авсны дагуу 233 сая төгрөгийг шилжүүлэн аймгийн 2019 оны төсөвт нэмж төсвийн зохицуулалт хийж баталлаа.