Ц.Цэрэнпунцаг гарьдын охин хүчирхийлэлтэй тэмцэнэ

Уран хурц барилдаанаараа үзэгч олноо шуугиулж явсан улсын гарьд­ Ц.Цэрэнпунцаг өдгөө Монголын тэргүүн бизнесменүүдийн нэг болон одтой яваа. “Жем интернейшнл” группийг удирдахын зэрэгцээ спортын салбараа орхилгүй, SPS спортын төрөлжсөн суваг нээн ууган охин Ц.Пүрэвжаргалдаа өгч амжилттай ажиллуулж байгаа билээ.

Тэгвэл чадварлаг удирдагч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөөд байгаа Ц.Пүрэвжаргал буюу Пушкигийн талаар нэгэн сонирхолтой мэдээлэл чих дэлслээ.

 

Юу гэхээр тэрээр охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлийг таслан зогсооход чадах бүхнээ хийхээр “Том мөрөөдөл” ТББ байгуулжээ. Хоёр хүүхдийн ээж тэрээр ТББ-ынхаа хүрээнд нэлээд олон ажлыг амжуулсан байна.