“M ойл”-ийн Пунсаа нэр дэвшинэ

Сонгуулийн сургаар 76-н суудалд санаархагчид “томчууд” дунд нэлээд бий. Тэдний нэг нь “M oil” группын гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа гэнэ шүү.


Тэрээр их хэмжээний “хөрөнгө хаян” байж хөгжилд хүрэх нэвтрүүлэг бэлдэж, бензин колонкоороо бэлэг тараагаад сүрхий байгаа.
Мөн эмэгтэйчүүдийн хүчийг нэгтгэн Монголын хөгжлийг тогворжуулна хэмээн алсын хараагаа тодорхойлсон эмэгтэйчүүдийг ивээх Пунсалмаа санг байгуулаад байгаа.


Тус сангийн үйл ажиллагаа санаа, сургалт, санхүү, салбарын нэгдэл, СУРТАЛЧИЛГАА гэсэн үндсэн 5 чиглэлд явагдах ба бүтээгч, манлайлагч эмэгтэйчүүдийн хөгжлийг бүх талаар дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа юм гэнэ лээ.