Жүжигчин О.Цэнгэл 30 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэв


“Боолын гэрээ”, “Сайна уу амьдрал минь”, “Эр хүн болгож өгөөч” зэрэг киногоороо олны танил болсон жүжигчин О.Цэнгэлийн 30 насны төрсөн өдөр энэ сарын 26-нд болж өнгөрөв.


Хөгжилтэй, сэргэлэн, эрч хүчтэй, чадварлаг жүжигчин маань энэ удаагийн төрсөн өдрөө гэр бүл, найз нөхөд ойр дотны хүмүүстээгээ хамт нижгэр тэмдэглэжээ.