Ц.Цэрэнпунцаг гарьд Завханаас нэр дэвших үү

Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг сураг чимээ алдраад удаж буй. АНУ-д суралцаж, бас бизнесийн салбарт эргэлт буцалтгүй хөл тавьсан гэх түүнийг улстөрд орно гэсэн яриа үе үехэн гараад намждаг.


Тэгвэл тэрээр ирэх УИХ-ын сонгуулиар МАН-аас Завхан аймагт нэр дэвшихээр байгаа бололтой. Учир нь сүүлийн үед аливаа баяр ёслолын үеэр төрсөн нутгийнхандаа, завханчууддаа мэндчилгээ дэвшүүлэх болсон.

2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулиар Завхан аймагт МАН ялагдал хүлээсэн бөгөөд АН-аас хариу авах нэг боломж нь Ц.Цэрэнпунцаг гарьдыг нэр дэвшүүлэх гаргалгаа ч байж болох юм.