П.Анужингийн экс мацагаас болж өвдөгний хагалгаанд орж байжээ


M1NT баарны эзэн Э.Нандинзүрх П.Анужингийн “ачаар” олны танил болох үүд хаалга нь нээгдсэн эрхэм. Хөтлөгч хийж явсан бүсгүйтэй нэр холбогдсоных энэ мэтийн зовлон ч юм уу жаргал ч юм уу эдлэхээс яахав. Тэд дундаасаа дэрсхэн хоёр хүүтэй. Гэвч тэдний хамтын амьдрал дөрөвхөн жилийн настай байсан.

Баячуудад 1-3 сая төгрөгөөр зөв хоололтын багш хийдэг байсан хөтлөгч П.Анужин мацаг барих дэглэмийг монголд анх нэвтрүүлсэн хүн гэж хэлж болно.

Тэгвэл хоёр хүүдийнх нь аав ноён Э.Нандинзүрх хэт удаан мацаг барьсны улмаас өвдөгний үе солиулах мэс засалд орж байжээ.


Гольф тоглодог гоё цээжтэй идэр насны эр дал наян настнууд шиг өвдөгний шингэнээ алдсан нь чухамдаа мацагаа хэтрүүлэн барьсных хэмээн эмч нар хэлж байжээ.
Ямартаа ч, Э.Нандинзүрх өдгөө эмч нарын буянаар эрүүл саруул болж “хөгшин” Европод аялсан шигээ явж буй.