Ойрын хэдэн өдөр Олимпийн хороо хөл хөдөлгөөн ихтэй байгаа сурагтай.

Учир нь Монголын Үндэсний Олимпийн Хорооны ээлжит ерөнхийлөгчийг ажил өрнөж, дөрвөн хүн өрсөлдөж байгаагын нэг нь Олимпийн аварга Н.Түвшинбаяр.

Зарим нь түүнийг албан тушаалд шуналаа гэж харж байхад нөгөө хэсэг нь олимпийн аваргаараа удирдуулбал, наанадаж улсын нүүр царай, цаанадаж “булган сүүлтэй” байж олон аварга төрөх байх гэсэн горьдлого тээнэ.

Гол нь аваргын өрсөлдөгчдөөс хамгийн ширүүн нь УИХ-ын гишүүн С.Батболдын хүү Б.Баттүшиг. Харвардад төгссөн хавийн хүн бараадахааргүй лут мэдлэгтэй, бас мөнгө хөрөнгөтэй. Тэрээр МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн үүргийг сайн биелүүлсэн хүн.

Харин нөгөө хэдийн тухайд гэвэл,

Э.Мөнх-Очир

Монголын Буудлагын Холбооны ерөнхийлөгч, өмнөх 2017 оны МҮОХ-н ерөнхийлөгчийн сонгуульд Д.Загдсүрэнгийн дараа орохоор их саналыг авч чадсан хүн. Тэрээр ч энэ удаагийн ээлжит бус сонгуульд хүчтэй өрсөлдөгчдийн нэг.

Ц.Бат-Энх

Монголын Воллейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга , эдийн засагч мэргэжилтэй түүнд ч гэсэн МҮОХ-г  даргалах амбиц бий. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. МОҮХ-ны ерөнхийлөгчил төдийгүй цаашлаад УИХ-д өөрийгөө сойж буй.

Дээрх хүмүүсээс гадна нэр дэвших магадлалтай хэд хэдэн битүү морьд ч бий.

Ч.Бат-Эрдэнэ

Монголын Даамны Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, өмнөх МҮОХ-ны ажлыг эсэргүүцдэг байсан тэрээр өмнөх МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж байсан билээ.

Ч.Зоригтбаатар

Монголын Хөнгөн атлетикийн холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн тэрээр өмнөх МҮОХ-ны чуулганд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид хоёуланд нь нэрээ дэвшүүлж байсан. Тэднээс гадна Жүдэрийн Отгонцагаан , Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ аварга нар хүртэл битүү морьдын тоонд орж байна.