Ю.Балжидмаа үсэндээ өөрчлөлт хийжээ

Загвар өмсөгч Ю.Балжидмаа ээж болоод удаагүй. Тэгвэл тэрээр үсний засалтдаа өөрчлөлт хийж шинэ дүр төрхийг бүрдүүлсэн байна.


Хэдийгээд тайрмал үстэй байсан ч, жирэмсний хугацаанд үс нь нэлээд ургасан байсан билээ.
Үснийхээ өөрчлөлтийн талаар тэрээр “Урт үс угаасаа би биш юм байна” хэмээн инстграмдаа бичжээ.

Дашрамд дуулгахад, Ю.Балжидмаа Г.Анархүү нар хүүдээ Аатөр гэдэг нэр өгсөн гэдэг.
Ээж болоод тун ч намбатай харагдах болсон загвар өмсөгч Ю.Балжидмаа ажлаа түр хугацаанд завсарлан хүүгээ харж байгаа гэсэн.