Г.Нарансолонгын “нархан”-ууд

Хошин урлагийн ууган хамтлагийн нэг болох “X-түц” хамтлагаас ажлын гараагаа эхэлсэн жүжигчин Г.Нарансолонго өдгөө “Эмоци” продакшнаар овоглох болсон.


Тэрбээр оюутан байхдаа анхны амьдралаа зохиосон ч, нөхөр нь Германд сургуульд явж ирэхдээ сэтгэл нь аль хэдийнэ хувирсан байжээ. Тиймээс охиноо өөр дээрээ аван өсгөсөн.
Г.Нарансолонгын том охин Т.Туяа өдгөө 20 нас хүрч буй БНСУ-д суралцдаг.

2008 онд жүжигчин С.Тэмүүжинтэй гэр бүл болж 2010 онд дунд хүүгээ, 2017 онд бага охиноо төрүүлсэн билээ.


Сонирхуулахад, жүжигчин Г.Нарансолонгын том охин таван настайдаа найруулагч Д.Золбаярын “Усны үнэр” уран сайхны кинонд тоглож, Олон улсын кино наадмаас шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртэж байжээ.


Харин Г.Нарансолонгын хувьд хошин урлагийн тайзны уран бүтээлээс гадна “Зүүд шиг хайр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц, “Миний хөрш чөтгөр” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон авьяаслаг уран бүтээлч юм.