Өчигдрийн Боинг 767 онгоцоор Токиогоос 250 орчим хүн ирэв.


Хүмүүсээс авсан асуулгынхаа үр дүнгээр хүмүүсээ ангилж хуваагаад гаргаж байгаа гэмээр үйл ажиллагааг бараг 4 цагийн турш явууллаа.

Онгоцноос 5, 5-аар нь нэрсийг нь дуудаж гаргана.

Тэр дундаа овоо их зайтай…

Хүүхэд багачууд сүүлдээ уйлж л байлаа. Аргагүй л дээ, онгоцонд ороод 10 цаг болохлоор…

Онгоцноосоо гаргах гэж тийнхүү удсаныг харж байхад тиймэрхүү ажлыг хурдан шаламгай хийх ур чадвар дутаж байгаа нь илт.

Манай засгийн байгууллагад ажилладаг хүмүүс бизнесийн чадвар муу л даа.

За шөнийн 1 цаг болж байхад 5-уулаа нэг эмнэлгийн машинд чихэж аваад давхиуллаа.

Халдварт руу явж бна. 700 мянган төгрөг шилжүүлснийх хот дотор нэг буудалд орчих юм төсөөлж байсан сан.. Байдал өөрчлөгдөж эхэллээ.

Тэгсэн бид хэдийг нэгээс дээш тооны улс дамжсан хүмүүс гэж ялгаж авсан болж таарав. Голдуу японд байдаг, сүүлийн нэг сарын дотор өөр улсад очсон хүмүүс байна.

Халдварт дээр ирлээ. 20 мин гадаа нь зогслоо. Машинаас буулгасангүй. Дахиад хөдөллөө.

Харанхуйд сэгсчүүлсээр Цэргийн госпиталд очлоо. За бас нэг 15 мин боллоо. Авсангүй бололтой, дахиад хөдөллөө..
Буцаад Халдварт дээрээ ирлээ.

Халдвартын өмнө талаас нь орж байх шиг. Дутуу барьсан барилга гэмээр, эсвэл засвар хийж бгаа бололтой шатаар харанхуйд бүдэрч тэмтэчсээр 4 давхарт гарав. Эр, эмээр нь ялгаад палатанд орууллаа. Бид 3 эм, 2 эрээрээ ялгарав.
Цонх нь онгорхой, сэрүүхэндээ өрөөнд 3 ор бна.

30 мин дараа бас нэг залуу орж ирлээ. Хажуу палатанд бас хэдэн эмс оров бололтой.
Энэ залуу ойрдоо нойр муутай ажиллаад нүд жаахан улайсан юм, тэр тухайгаа асуулга дээр биччихсэн чинь намайг энд аваад ирэх шиг боллоо гэж бна. Японд ажилладаг, барилддаг байрын шавилхан залуу бна.

Шөнийн 2 цаг 20 мин. Бушуухан орондоо ороод унтаад өглөө.

Ц.Буянцогтоо