“Жаст”-ын Ш.Батхүүгээс болж байр сав, хамаг хөрөнгөө битүүмжлүүлж эгээтэй л “дээлээ нөмрөх” шахсан “ГОК”-ыг экс дарга Ч.Ганзориг “грузчик”-ын албатай болжээ.

Мэдээж толгой баячуулын нэг явсан “Жаст”-ын Ш.Батхүүг хэн хуурамч гарын үсгээр залилан хийнэ гэж Ч.Ганзориг байтугай хэн хүн тэгж санахав.

Хэрэг явдлаас хойш Ч.Ганзориг шокын байдалтай олон сар гэртээ бүгсэн.
Энэ хугацаанд олны хараанд өртчихгүй тулд зуслангийн байшиндаа ач зээ нараа харсан шигээ гэр цэцэрлэгийн эрхлэгч болж өдрийг өнгөрүүлдэг байсан гэнэ лээ.

Харин шинэ он гарснаар мань хүн ичээнээсээ гарчээ.

Ингэхдээ тэрээр гэрийнхээ хоол хүнсийг цуглуулдаг “грузчик” албатай ард түмнийхээ дунд харагдах болжээ.

Мань хүн одоо “юун улс төр, юун бизнес…энэ бүхнээс холдъё” гэж ойр хавийхандаа хуучилдаг болсон гэсэн шүү.