Шархалсан зүрхтэй Агий сайн явдаг байгаа даа

“Сайхан бүсгүй хуримгүй”, “Сайхан бүсгүй жаргадаггүй” гэж хоцрогдсон юм шиг хэрнээ бодит амьдрал дээр ихэнхдээ л биелэлээ олоод байдаг нь хачин юм шүү.

Бүтэлгүй дурлал, бүтээгүй амьдрал, зам зуурын амраглал, залуу насны учралаас болж алдаж гишгэсэн, ахиж өөдлөхгүй болтлоо уруудсан бүсгүй заяаны гунигт түүх бишгүй дээ олон.
Тэр түүхийг давтаж яваа бүсгүйчүүдийн нэг бол “Киви” хамтлагийн отгон гишүүн Агий. Тэрээр сүүлийн гурван жил Н.Номтойбаяртай амраглаж явсан ч Намуун гэх залуу бүсгүйгээс

Н.Номтойбаярын хүүхэд төрснөөр тэдний амраглал эцэслэсэн байдаг.

Хөөрхий дууч бүсгүй дурлалаасаа авсан “шархаа даалгүй” хөлчүүрхэж, сүүлдээ олноо “Шархадны эмнэлэг” гэдгээр танигдсан СЭМҮТ-өөс  сэтгэл заслын эмчилгээ үйлчилгээ авч яваа дуулдсан.

Сэтгэл санааны асуудлаасаа болоод дуучин бүсгүй маань сүүлийн хэдэн сар хамтлагийнхантайгаа ч холбогдохоо больсон сурагтай. Тэрбүүхэл, Ангирмаа багшийнхаа ч утасны дуудлагыг авахаа больсон гэсэн.

Цуу ярианы үнэн худлыг батлах нь утгагүй хэрэг.
Хамгийн гол нь хэзээ нэг өдөр урьдынх шигээ уран бүтээлдээ эргэн орж, нүүр дүүрэн инээмсэглээд өмнөх амьдралдаа хөл тавих нь чухал.