“Баян” Р.Базар өвөө болно

“Алтны магнат” Мянганбаярын шийрийг хатааж яваа хүн бол “Алтайн хүдэр”-ийн босс “Баян” Р.Базараа.

Авгай хүүхэн, амраглалынх нь дуулианууд намжаагүй байхад мань эрийн том хүү Б.Хулан нь хэдийнэ эрийн цээнд хүрч, гэр бүлээ төвхнүүлж эхэлсэн байна.

Тэр бүү хэл, “алдарт” аавыгаа өвөө болгохоор сэтгэл шулуудсан бололтой.

Өнгөрсөн долоо хоногт буюу Хаврын тэргүүн сарын шинийн 18-нд худ ураг барилдахаар хадаг сүйг нь тавьж бэр гуйсан сурагтай.
Сонирхолтой нь, хүүхний эрлэг “Баян” Р.Базарын бэрээр “Miss universe mongolia” наадмын шилдэг 6-д үлдсэн загвар өмсөгч, мисс Ц.Баяндэлгэр тодорчээ.

Өнөө маргаашгүй ээж болох гэж буй мисс бүсгүй маань “Гоёл” наадамд нэг бус удаа оролцсон, сүүлд 47 дахь удаагийн Miss intercontinental-2018 тэмцээнд амжиллтай оролцож Asian Queen өргөмжлөл хүртсэн “охин” билээ.