Д.Нямхүү: COVID-19 халдвартай өвчтөнүүдийн бие сайжирч байна

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. COVID-19 халдварын 48 хувь нь Европын орнуудад тархаж байна, 6000 гаруй хүн нас барлаа.

Д.Нямхүү, 3-р сарын 15-нд СӨҮЛ-УБ-ын онгоцоор ирсэн 153 хүний шинжилгээгээр вирус илрээгүй. Өмнө нь 89 хүнээс коронавирус илрээгүй. Энэ онгоцоор ирсэн 2 хүний шинжилгээний хариу эерэг гарсан.

21-нд ХӨСҮТ болон бусад аймагт сэжигтэй тохиолдол илрээгүй. 21-нд 90 хүн ажиглалтад орсон. 20-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүнээс коронавирус илрээгүй.

Я.Буянжаргал, Улсын хэмжээнд 3115 хүн тусгаарлагдан ажиглагдсанаас өнөөдөр 1951 хүн тусгаарлах байранд байна. Баян-Өлгийд 365, Дархан-Уул аймагт 173 , Сэлэнгэд 196 хүн тусгаарлагдаж байна. Орхон аймагт Алтанбулагийн хилээр өчигдөр ирсэн 44 хүн тусгаарлагдлаа. Хоёр метр түүнээс хол зайнаас харилцахыг зөвлөж байна.