Амьдрах аргаа өөрчилмөөр байна аа, Ч.Ану

Дуучин Ч.Ану сүүлийн хэдэн жил дуулахаас илүү влогчин болоод буй. Өөрийнхөө нэрийн пэйжээр төлбөртэй лайв, сурталчилгаа хийж, хааяа азтан тодруулах нь бий.


Бизнес мэт хөгжсөн түүний зарим азтан тодруулах сугалаа хэл ам татлах нь бий.
Тухайлбал, хамгийн сүүлд иргэдээс 90 сая төгрөг цуглуулсан хэрнээ ганцхан азтан тодруулж 35-40 сая төгрөгийн үнэтэй 1ширхэг автомашиныг “бэлэглэсэн” гэх. Уг асуудалд хууль хүчний байгууллагууд хэн ч анхаарлаа хандуулсангүй, нөхцөл байдал тэгсхийгээд намжсан.
Магадгүй “гүнжийн амьдрал”-аар амьдардаг дуучин бүсгүйд мөнгө их л хэрэг болдог байх.

Өнгөрсөн намар Sky resort-д “үлгэрийн гүнж” шиг нижгэр хурим хийж, хүүхнүүдийн мөрөөддөг цав цагаан өнгийн сүйх тэрэг хөлөглөж, Сүхбаатарын талбайг хөндлөн гулд туулж, таван сайхан охиноороо гангараад ёстой эд хавийг гайхуулсан.

Харамсалтай нь мань хүн хуримын тайз декрацийг нь засч хийсэн компанийхаа төлбөр тооц оо дээр луу унжиж, хэвлэлд хүртэл бичигдэн байж уван цувуулан өрөө барагдуулсан гэсэн.

Гагцхүү эднийх ч биш ер нь Ч.Ануд “муриулсан” олон хүн байдаг гэдгийг эх сурвалж онцолсон байдаг.

Эх сурвалжийн мэдээлэлд Ч.Ану голцуу найзаа, хонгороо гэж наалинхайтаж байгаад “муридаг” учраас цаадуул нь шүүх цагдаадаа ч хүрч чаддаггүй юм байх.
Уг нь инстаграм, фэйсбүүк хуудаст Ч.Ану шиг хөөрхөн, эелдэг хүн тун ховор.
Ямартаа ч, “олны хайртай” дуучин Ч.Ану минь алдаанаасаа суралцаж, шуналаа тэвчиж, шударга үнэн амьдарна гэж найдъя.