Л.Балхжавын бага бэр нярайлав

Телевизийн захирал, рок попын дуучдын амандаа аялах дууны аяыг зохиож өгдөг хөгжмийн зохиолч Л.Балхжав дуучид дундаа нэр хүндтэй. Тэрбээр хоёр хүүтэй

Том хүү Б.Чингүүн нь Бээжинд найруулагчаар төгсөж ирсэн, дорнын соёл сэтгэлгээтэй “киночин” залуу байдаг гэж олон нийт мэднэ. Б.Чингүүний хувьд хэдэн жилийн өмнө өөрөөсөө дүү охинтой дэр нэгтгэж, ихэр охидын аав болсон.

Харин Л.Балхжавын бага хүү болох Б.Билгүүний хувьд АНУ-д боловсрол эзэмшсэн төдийгүй өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт ажилладаг гэх албан бус мэдээлэл бий.
Тэрбээр жүжигчин М.Цэрэндолгор буюу Цэдотой 2015 оноос эхлэн үерхэж эхэлсэн. Хэдийгээр хуримлаагүй ч Б.Билгүүн, М.Цэрэндолгор нар энэ сарын 26-нд шинэ хүнээ өлгийдөн авчээ.


Энэ тухай Л.Балхжавын бага бэр М.Цэрэндолгор өөрийн цахим хуудаснаа “Энгэр дээр минь жаргал асгаруулж уйлах чимээнээс нулимс дүүрээд л сэтгэл тайвшраад… өмнө нь мэдэрсэн тэр их догдлол…, хүлээлт…, өвдөлт… ор тас мартагдаж хормын дотор орчлон тэр аяараа зогсох шиг л болсон…” 2020.03.26 -08:47


Баяр хүргэж халуун үгс, хайр дүүрэн мэндчилгээ ирүүлж байгаа хүн бүрт баярлалааааааа. Хайр түгээж жаргаж амьдрана шүү бүгдээрээ” гэжээ.
Үзэгчид М.Цэрэндолгорыг, СТА жүжигчин Г.Ундармаагийн найруулсан “Тютю” уран сайхны киноны гол дүрд тоглосноор нь сайн мэдэх билээ. Түүнийг ихэнх хүмүүс балетчин хэмээн боддог ч тэрбээр мэргэжлийн жүжигчин бөгөөд ОХУ-ын театр, урлагийн дээд сургуулийг театр, кино жүжигчин мэргэжлээр төгсчээ.

Сүүлийн жилүүдэд жүжигчин гэхээсээ илүүтэй фото модель чиглэлээр ажиллах болсон Цэдо загварынхан дунд алдартай “Vogue” сэтгүүлийн зураг авалтад оролцсон байдаг.