Жүжигчин Б.Мишээл хайрын тухай сургааль айлдав


Залуу жүжигчин Б.Мишээлийг “Үүлэн үст” дууны клип, “Boobes” инээдмийн цувралаар үзэгчид андахгүй.

Анхны амьдралаасаа ганц хүүтэй үлдсэн тэрээр хайрын тухай сургааль айлджээ.

Тэрээр “Залуу насанд сэнсэртэл дурлах, хайрлах, хүсэх, догдлох, санах, шаналах тэгээд хиншүү үнэрттэл хаягдах мэдрэмжийг мэдрээгүй бол энэ эмгэнэл шүү.

Өвгөд эмгэд биш нэрлэхэж, нээх хашир зааж, өнгөрсөн ирээдүйг тооцож, цонх ширтэж, өвдөгөө тэвэрч хэвтэх хэнд хэрэгтэй юм бэ?!

Чөлөөтэй дурла, бусдыг нууц биш ил хайрла.

Дурласан залуугийнхаа, бүсгүйнхээ төлөө биеэ бэлдэх, хувцаслах, түүнтэйгээ уулзахын тулд хар усан бороонд шүхэргүй гүйж, хүйтэн өвөл гоё харагдах гэж дан өмдтэй зогсож, өдөржин чатлаж оройжин болзчихоод шөнөжин түүнийгээ зүүдлэж хоноод, олноос тасарч хэсэгтээ ганцхан хүний төлөө амьдраад тэгээд нээх удалгүй бүтэлгүй дурлал байжээ гээд дэрээ нэвтэртэл хэд хоног уйлж, найзууддаа түүнийг муулж, сайлж суух ч бас л сайхан шүү дээ…


Гэхдээ дурлал хэнийг ч голдоггүй, хайр хүн бүхэн дээр ирдэг болохоор чин хайраа олтолоо учралын бүх өнгөөр дурсамжаа будаарай. Бид чинь амьдарч байна шдэ…” гэжээ.