Дуучин С.Сэрчмаа машинаа зарна

Урлагийнхан дундаа хошин шогийн өдөр мэдрэмжтэй гэдгээрээ гайхагддаг “Хайрын дууч, хайрын зууч” хэмээн алдаршсан дуучин С.Сэрчмаа машинаа зарахаар болжээ.


Тэрээр өөрийн хөтөлдөг “Sally’s comedy group” нэртэй 26 мянган гишүүнтэй группдээ “Өөрийн унадаг Land-200 маркийн автомашинаа зарна. Нэг гараар эдэлсэн учраас элдэв ард урдаасаа орсон зүйлгүй. Би 2011 онд цоо шинээр нь аваад одоо зарах гэж байгаа юм. Машинаа угаалгаагүй байгаа учир зургийг нь нийтлэсэнгүй” хэмээн бичжээ.

Үзэсгэлэнтэй дуучин бүсгүйн хувьд үе үед хуучин зүйлсээ зарах “хоббитой”.

Тэрээр өнгөрсөн жил өөрийн тоглолт, клип зэрэгтээ өмсөж байсан хувцаснуудаа зарж, орлогынхоо тодорхой хувийг нийгмийн сайн сайхан үйлсэд зориулж байсан билээ.