Жүжигчин О.Цэнгэл хос залууст анхааруулга өгөв

Монголын дэлгэцийн уран бүтээлд өөрийн байр сууриа тодорхойлж амжсан залуу жүжигчин О.Цэнгэл дуучин Мишээлтэй гэр бүл болж, хөөрхөн охины ижий аав болсон. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа залуу гэр бүлд хандсан анхааруулга бүхий зөвлөгөөг өгчээ.


Тэрээр “Хашгирч уурлахад бус хар цагаан дуугүй болсон энэ үед л эмэгтэй хүний #хайр явчихсан байдаг. Тэд цөхөрдөг. Нэгэнт бууж өгсөн бүсгүйд үнэтэй чамин бэлэг, үнэр анхилам цэцэг, үнсэлт тэврэлтийн аль нь ч үйлчлэхгүй. Өмнө нь чамайг халамцуу ирэхэд унтаж байсан ч босоод хоол халаадаг тэр сэтгэл, өөртөө биш чамд зориулж гоёдог байсан тэр хүсэл, “үзэсгэлэнтэй” хэмээн магтахад нь хөөрч баярладаг хүүхдэрхүү зан нь аль хэдийн нисэн одсон байдаг.

Чамайг гэж уурласан, уйлсан, үглэсэн, царайчилсан тэр олон оролдлогууд, олон саруудын дунд чиний хэнэггүй, тоомжиргүй, бодлогогүй үг, үйлдэлд чинь гишгэгдэж, зүрх сэтгэл нь эвдэрсээр нэг л мэдэхэд хэдэн хэсэг хаа нэгтээ хаягдсан байдаг. Одоо ярилцая, ойлголцоё гэхэд оройтсон байдаг.

Оройтохоос нь өмнө ойлголцооч гэж олон удаа тэр хүссэн. Ойшоож харин чи анзаараагүй байдаг… ЯРИЛЦ, СОНС, ҮНС, ТЭВЭР, ЯГ ОДОО ТҮҮНИЙГЭЭ” гэжээ.